Олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмжийг батлах, түүнд гишүүн улс нэгдэн орох, хэрэгжүүлэх тухай гарын авлага (2019)

Гарын авлагад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас конвенц, зөвлөмжийг батлах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлдэг дотоод үйл ажиллагаа, журмын тухай тайлбарлалаа. Энэхүү хэвлэлд Олон улсын хөдөлмөрийн товчооны Удирдах зөвлөлийн 2018 оны 10, 11 дүгээр сард болсон хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хянах тогтолцоонд оруулсан өөрчлөлтийг тусгасан болно.